Барилга байгууламж ар араасаа сүндэрлэж Нийслэлд өнгө нэмээд буй. Манай улсын хөгжил хурдацтай өсч байгаа нь илт харагдана.

Хүмүүс муу зүйлийг түрүүлж харахаасаа илүүтэйгээр эхлээд сайн талыг нь харж байж улсаа хөгжиж байгааг харж чадна. Гэхдээ өнөөдөр муу юм их байгаа тул энэ нь иргэдийн анхаарлыг татаж болгоомжлолыг бий болгоод байгаа юм. Сайн зүйлс их ч муугаасаа бага байгаа нь харамсалтай.

    Өнгөрсөн онд зам барилгын ажил эрчимтэй явагдсан. Замын өргөтгөл шинэчлэлийн ажил ач тусаа өгч байна. Хөдөлгөөний ачаалал өндөрссөн энэ үед дээрх ажил нь үр дүнгээ өгч буй. Барилга орон сууцны хувьд тар араасаа сүндэрлэх болсон ба орон сууцтай болох хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдсээр байгаа. Шууд орон сууц худалдан авах боломжгүй энэ нийгэмд ипотекийн зээл буюу орон сууцны зээл ихээхэн ач холбогдол үзүлж байгаа билээ. Уг зээлийн журмаар богино хугацаанд орон сууцтай болох боломж бүрдээд байгаа ба үүнээс өөр олон ач холбогдолтой зээл болоод буй. Бидний шүдний өвчин болсон агаарын бохирдол ихэнх хувь нь гэр хорооллоос үйлдэлтэй хэмээн судалгаагаар гарсан.

   Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулах юм бол агаарын бохирдлын хэмжээ бага ч атугай буурах сайн талтай. Өнөөдөр агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд аюултай бүр ноцтой байдалд шилжээд байгаа. Энэ мэтчилэн олон сайн талуудтай ажлууд хийгдэж байгаа нь улсбн хөгжил цэцэглэлтэд ихээхэн ач холбогдол үзүүлж байна. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр энэхүү ажлуудыг хийхэд олон хүний амь үрэгдэж байна.

   Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс болж ажлаа хийж байсан ажилчид амиа алдах хүнд бэртэх, насаараа тахир дутуу болох гэх мэт аймшигт хэрэг гарсаар байгаа нь харамсалтай.

   Өнгөрсөн онд олон хүний амийг авч одсон барилгын салбар өнөөдөр ч мөн осол аваар ар араасаа гаргасаар байгаа нь өмнөх явдлаас сургамж аваагүй бололтой. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангасаны дараагаар ажлаа эхлүүлэх нь осол аваараас урьдчилан сэргийлэх арга болох биз ээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам" баталсан.

   Уг журмын талаар өчигдөр Нийслэлийн Хуулийн болон Барилга хот байгуулалтын хэлтэс, Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын алба, Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсээс танилцууллаа. Уг журамд гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон газруудад оршин суух иргэдийн 70 хувь нь зөвшөөрсөн эсвэл эсэргүүцсэн байх ёстой аж. Хэрэв дуугүй байвал зөвшөөрсөнд тооцож ажлаа эхлэх юм. Мөн зөвшөөрсөн хувь нь 70-д хүрэхгүй ч өндөр байвал эс зөвшөөрсөнд тооцохгүй хэмээн тусгажээ. Зарим барилгын компани зөвшөөрлөө авч сууриа ухаад олон жил болох явдал байдаг. Иймд архитектор төлөвлөлтийн даалгавар, барилгын зураг нь хоёр жилийн дотор хүчинтэй байх юм. Тэгэхээр барилгын компаниуд байшингаа барина гээд суугаад байх явдал үгүй болно. Иргэд гомдол гаргасан тохиолдолд тэдэнтэй зөвшилцөх, саналыг нь авах ажээ.

   Зөвшөөрөлгүй барьсан барилгыг нураах тухай нэг хэсэг яригдсан. Үүнийг хууль хяналтын байгууллага шийднэ. Харин нураах бол зөрчил гаргасан нөхдүүд өөрсдөө нураах бүх зардлыг нь гаргана. Зөвшөөрөлгүй, зөрчилтэй барилгууд хэд хэдэн байгаа аж. Одоо нийслэлээс түүнийг шалгах болсон байна. Тэднийг ус, цахилгаанаар хангахгүй гэж уг журманд тусгасан байна. Энэ мэтчилэн шинэ журам оруулсан байна. Журмын дагуу ажиллах бөгөөд хэн нэгний ар талаар үйл ажиллагаа явуулж буй зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах нь зөь шийдвэр болно. Өнөөдөр танил тал, мөнгөтэй нэгэн ямар ч хуулийн хариуцлага хүлээхгүй зрчилтэй үйл ажиллагаа явуулсаар байгаа энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Зөрчилтэй барилгын үйл ажиллагааг таслан зогсоох нь хүний амь аварч байгаатай адил хэрэг билээ.