Манай улсад хараад байхад хамгийн тэнэгүүд нь ерөнхийлөгч болон бусад өндөр албан тушаалд очоод байх юм. Гэхдээ тэд мөнгөтэй. Ерөөсөө мэдлэг боловсролтой, жаахан ёс суртахуунтай хүмүүс чинь хулгай хийж чаддаггүй юм байна.

Харин мэдлэг боловсрол багатай дээр нь хүмүүжилгүй нөхдүүд чинь бусдыг хайрлахыг боддоггүй ажээ. Тиймдээ ч тэд хулгайлж болохыг хулгайлж, идэж болохыг идэж дээ. Тэнэг хүмүүс баяжиж болно гэхдээ тэнэг хүмүүс төрд гараад ард түмний амьдралаар тоглоод байж болохгүй.

 Харамсалтай нь өнөөдөр төрд гарчихаад ёстой нэг дураараа дургиж байна. Төр гэдэг бол олон хүний амьдралыг авч явдаг байгууллага. Хувийн компани биш. Энд мөнгөтэй хүн биш мэдлэг боловсролтой хүн л шаардлагатай. Гэтэл мөнгөтэй хүмүүсийг гаргачихвал идэхгүй гэж тархи угаагаад өнөөдөр юу болсныг нь харж л байгаа. Монголын бүх баячууд төрд сууж байна. Улам ихийг идэхийн төлөө уралдаж байна.

Улс орны амьдрал өдрөөс өдөрт доройтсоор л байна. Магадгүй удахгүй элгээрээ хэвтэх байлгүй дээ. Гадаад худалдаа буурч, монголын нүүрсийг авахаа болилоо гэж байна. Тэр нь ард түмэнд ямар хамаатай юм бэ? Нүүрс зарлаа гээд ард түмэнд 10 доллар оногддог биш, дээгүүрээ л идээд, халааслаад дуусдаг шүү дээ. Байгалийн баялаг бол ард түмний өмч гэж ойлгож болно. Гэтэл нэг компани, нэг гэр бүл ухаад баяжина гэдэг бол шуудхан хэлэхэд дээрэм.

Одоо ерөнхийлөгчөө сонгоно гэж хөгөө чирнэ. Үнэндээ хэн нь ч гарсан ялгаагүй. Бүгд л хүүхдээрээ, насанд хүрээгүй хүмүүс. Насанд хүрээгүй хүмүүс насанд хүрээгүй хүний үйлдлийг л гаргана. Тэд насанд хүрсэн хүн шиг бодохгүй, сэтгэхгүй бас ажиллахгүй. Яг л хүүхэд шиг ярьж, хуурч, зальдaх гэж оролдоцгооно. Улс орны хамгийн шилдэг нь өндөр албан тушаалд очих ёстой баймаар. Гэвч хамгийн тэнэгүүд нь дээр гарч, ухаантнууд нь үүдэнд сууж байна. Мэдээж эрх баригчид болон ардчилагчид үүнийг “чадаж байгаа юманд арга байхгүй”, “чаддаг нь амьдарч, чаддаггүй нь хохь нь”, “энэ бол ардчилал, зах зээлийн хууль” хэмээн хэлнэ. Ямар харгис нийгэм вэ? Яг л амьтны хууль үйлчилж байна. Тиймээс энэ хүн хүндээ чоно болсон нийгэмд чоно шиг амьдарч байж л оршин тогтноно. Хонь шиг байвал арчигдах болно. Энэ бол сүүлийн хорин гурван жилийн хугацаанд үүссэн нийгэм. Муу нийгэмд муугаар л амьдрах уу