Нийслэлийн засаг даргын 2013-04-17-ны өдрийн А/402 тоот захирамжаар нийслэл Улаанбаатар хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII баг хурал зохион байгуулагдахтай холбогдуулан тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хийхээр болжээ.

Зочид төлөөлөгчдийн цуваа дипломат байгууллагын нийтийн үйлчилгээний том оврыэ автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси , тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй аж.

Хязгаарлалтын журмын дагуу таны автомашины сүүлийн оронг тэгш болон сондгоогоор хуваарилан 4-р сарын 26-29-ний хооронд 07:00-21:00 цагийн хооронд хязгаарлахаар боллоо. Тиймээс таны автомашины улсын дугаарын сүүлийн орон ...0, ...2, ...4, ...6, ...8-аар төгссөн бол 4-р сарын 26, 28-ны өдрүүдэд хөдөлгөөнд оролцохгүй. Харин ...1, ...3, ..5, ..7, ...9-өөр төгссөн бол 4-р сарын 27, 29-ний өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохгүй аж.