Сайн байцгаана уу? Би 21 настай жирийн л нэгэн оюутан. Нэг жилийн өмнө өөрөөсөө 6 ах залуутай танилцаад 12 сараас үерхэж эхэлсэн юм. Яг сууна гэсэн бодолгүй явж байтал 3 сард жирэмсэн болсон байсан. Тэгээд энэ талаараа хэлтэл харш жилтэй болохгүй бүтэхгүй гээд бараг л гэрийнхэнээ нэг бол найз залуугаа сонгохдоо тултал асуудал ширүүcсэн. Тэр үед л би найз залуутай ямар их сайн болохоо бас салж чадахгүй болсоноо мэдсэн юм. Ингээд ээж ааваасаа уйлж унжиж байж хүүхдээрээ найз залуугаа сольсон доо. Яаж вэ гэхээр хүүхддээ авахуулна гэхийн бол бид 2-ыг харан байж нийлүүлэх үгүйгээ шийднэ шууд танихгүй залуутай суугаад хүүхэд гаргаад айлын авгай болохыг минь зөвшөөрөхгүй гэсэн юм. Үгүй бол өөрсдөө эмнэлэг дагуулж явж авахуулчихаад шууд гадагшаа сургуульд явуулах байсан. Ингээд би 10недельтэй хүүхдээ авахуулаад найз залуутайгаа үлдсэн.

Авахуулсан үеэс хойш аав ээж минь хэлсэн ёсоор юу ч яриагүй. Гэтэл найз залуугийн минь ээж над руу залгаж хүүдээ хэлж байхгүй гэж хэлээд маш олон юмаар дайрч бас жаахан муухайгаар хэлэхэд сүрдүүлэх болсон. Анх жирэмсэн болсон гэх үед ээж маань эгчтэй хамт очиж уулзсан юм билээ. Энэ бүхнийг тэсээд байя гэтэл найз залуу маань хүүхдээ авахуулсан өдрөөс хойш тэс өөр хүн болчихсон. Жоохон юман дээр л уурлачихдаг бас элдвээр хэлчихээд дараа нь уучлаарай хайраа уурандаа хэлчихлээ гээд л гуйдаг болчихсон. Энэ бүхэн надад маш хэцүү байна. Би яах ёстой вэ? Яагаад ийм амьдралтай болчихвоо? Надад сэтгэлийн зөвлөгөөгээ харамгүй өгөөрэй.