Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр зүүн зүгийн нутгаар бороо орж, сэрүүснэ. Бусад нутгаар дулаарна.

2014 оны 06 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгаар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.