Сүүлийн үед хэвлэлээр гарч буй мэдээллийн нэг “Эмоци” хамтлаг байгуулагдлаа гэсэн мэдээ байв. Хошин урлагийн “Х-түц” хамтлагийнхан өрх тусгаарлан гарсан жүжигчин Түвшинтөр буюу Төөтөө, Тэмка, Нарансолонго нар энэ хамтлагт багтан шинэ бүтээл гаргах талаар мэдээлж байгаа.

Шинэ хамтлагийнхан залуусаар эгнээгээ бүрдүүлсэн бөгөөд үүнд  дуучин Миног элсүүлжээ. Мино өмнө нь 2 ч дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөөд амжсан билээ. Мөн жүжигчин Тэмкатай хамтран “Хайрлаж чадах уу?” киноны гол дүрд тоглосон. Дуулж,бүжиглэж, жүжиглэх авъяастай Мино энэ удаа эрч хүчтэйгээр урлагтаа эргэж ирж байгаа бололтой.