Сайн байцгаана уу?  Би одоо 26 настай.  Нөхөр 2 хүүгийнхээ хамт амьдардаг.

 Хоёр хүүхэд маань ойрхон төрсөн  болохоор сүүлийн гурван жил ажил хийсэнгүй.  Турж амжаагүй байхдаа хоёр дахь хүүхдээ гаргасан болохоор нэг бүдүүн, царай муутай, гэрийн шар авгай болчихлоо.  Хөхүүл болохоор  үсээ ч будуулж чадахгүй өөртөө улам л итгэлгүй болчихоод байна.

Фитнесст явах гэхээр  хоёр хүүхдээ хэнд ч харуулах билээ.   Таван минут тайван суулгахгүй байгаа болохоор огт  дасгал хийх боломж олдохгүй юм.  Ядаж байхад гэрийн ажил гэж дуусдаггүй  ажил байнаа.  Яг ийм байдлаас болоод сүүлийн  үед өөртөө итгэлгүй, их бухимдаад байдаг болчихлоо. Нөхөртөө хүртэл уураа гаргаж, хардаж  зовоочихсон.

Би бага хүүгээ ядаж цэцэрлэгт орох хүртэл нь тураад  хуучин хэлбэртээ ормоор байна.  Гэрийн нөхцөлд  тураад, сайхан болох аргуудаас зааж өгөөч бүсгүйчүүдээ. Хөхүүл хүнд тохирсон ямар хоолны дэглэм байгааг  бас зааж өгөөч гуйж байна.