Би монгол хүний саруул ухаанд итгэдэг

Энэ үг бол Ардчиллын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг агсны амьд байхдаа хэлсэн үг. Жил бүрийн энэ өдөр монголын ард түмэн, гэр бүл, найз нөхөд нь түүнийг өгүүлэн санаж, дурсдаг. Өнөөдөр тэр 51 нас хүрч байна.

Тэрбээр 1962 оны 4 дүгээр сарын 20-ны энэ өдөр Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү болон мэндэлжээ. Тооны хичээл, гимнастикийн спортоор хичээллэдэг байсан С.Зориг агсан Москвагийн улсын их сургуулийн философийн ангийг төгссөн. 1990 оны 6 сард болсон анхны чөлөөт ардчилсан сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдон, улмаар Улсын Бага Хурлын гишүүн болж, 1992, 1996 онд УИХ гишүүнээр сонгогдож, “Ардчилсан Холбоо” эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт дэд бүтцийн сайдын албыг хашиж байжээ.

 

 

 

 

 

 

www.times.mn