Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруун болон говийн нутгаар өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 13-18 градус, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, говийн бус нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос   секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт14 градус дулаан, харьцангуй чийг 45 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.