Бразиль-2014 Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг шууд дамжуулах эрхийг Монголын телевизүүдээс ETV аваад байгаа билээ. Тэмцээний нээлтийн өдөр шууд дамжуулалтын ивээн тэтгэгч байгууллагууд таван тивд хуваагдан парадад жагссан юм. Шууд дамжуулалтын Алтан ивээн тэтгэгч “Жигүүр гранд” групп Австраль тивийг төлөөлөн өөрийн төв оффис болох “Гэгээнтэн” цогцолбор хотхоноос талбай чиглэн жагслаа.

“Жигүүр гранд” группийн 25 жилийн ой энэ жил тохиож байгаа. 25 жилийн ойгоо тохиолдуулан ДАШ тэмцээний шууд цацалтын Алтан ивээн тэтгэгч болсон нь тохиолдлын хэрэг биш юм. Тус групп 1200 ажилтан, албан хаагчтай. Дийлэнх нь залуучууд. Мөн өнгөрсөн хугацаанд чанарын өндөр төвшинд ашиглалтад өгсөн орон сууц нь зах зээлийн дундаж хэрэглэгчдэд зориулсан буюу залуусыг дэмжиж ажилласаар ирсэн юм. Иймд шууд цацалтын ивээн тэтгэгчээр оролцсондоо туйлын баяртай байгаа талаараа Хүний нөөц, хяналтын албаны дарга Г.Алтантуяа өгүүлж байлаа.

Австраль тивийг төлөөлсөн “Жигүүр гранд”-чууд тус тивийн уугуул үндэстэн боолх аброгеничуудаар жагсаалаа “гоёсон” нь аргагүй содон байлаа. Жагсаалд оролцогч бусад компанийхан болон жирийн иргэд ч тэдэнтэй зургаа дуртайяа авахуулж байсан юм. Улмаар ивээн тэтгэгчдийн дунд болсон бүжгийн тэмцээнд эдгээр аброгеничууд түрүүлж, “Жигүүр гранд” группийн 25 жилийн ойн баяр дээр баяр нэмлээ.