Кино ертөнцийн томоохон баяр өчигдөр “Монгол шилтгээн” цогцолборт амжилттай болж өндөрлөлөө. “Mongolia academy awards 2014” наадам нь дөрөв дэхь жилдээ зохион байгуулагдаж буй нь энэ. Уг наадам нь дэлгэцийн уран бүтээлийн шилдэг уран бүтээлчид цуглуулж оны шилдгийн шилдгийг шалгаруулан "Гранпри"-г гардуулан өгдөг юм аа. Энэ жилийн "Гранпри" эзнээр "Үргээлэг" киноны уран бүтээлчид тодорч бусдыгаа өнгөллөө.

Тус киноны энэ сацуу өрсөлдсөн бүтээл бол  “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны кино байлаа. Энэхүү хоёр бүтээл  киночдын хамаг л гол шагналуудыг авсан юм.

Наадамд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд 2014 оны зургадугаар сарын 8-ны хооронд нээлтээ хийсэн уран бүтээлүүд өрсөлдсөн бөгөөд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Үргээлэг”, “Хязгааргүй”, “Ларьдмаа”, “Шарга даага”, “The call”, “Үхлийн синфони”, “Хунгийн сүүлчийн дуу”, “Хоёулаа унтах уу”, “Тал нутгийн бяцхан эгч дүү хоёр” зэрэг 12 бүрэн хэмжээний кино, таван богино хэмжээний кино, долоон баримтат кинонууд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан билээ.

“Mongolia academy awards 2014” наадамын зочдоор урлагийн алдартай уран бүтээлчдээс гадна спорт, улс төрийн төлөөлөл болсон эрхэмүүд уригдан ирэв. Наадмын шүүгчид шилдгийг шалгаруулахад хүндхэн байлаа сайн уран бүтээлүүд их хийгдсэн учраас шилдгийг тодруулахад хэцүүхэн байлаа хэмээн онцолсон юм.

Жил бүр шилдгийн шилдэг дэлгэцийн бүтээлүүдийн эзэд болон уран бүтээлчдийг тодруулдаг “Mongolia academy awards 2014” наадмын шилдэгүүдийг танилц.

Шилдэг нүүр будалт: “Ларьдма” кино, makeup-artist Б.Шүрэнчимэг

Шилдэг дууны найруулагч:  “Үргээлэг” кино, дууны найруулагч С.Нэргүй

Шилдэг дуу:Хунгийн сүүлчийн дуу” кино, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа

Шилдэг хөгжим: “Үргээлэг” кино, хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Б.Одбаяр

Шилдэг туслах дүрийн эмэгтэй: “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Жоохноогын дүрээр Соёлын тэргүүний ажилтан, “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг

Шилдэг туслах эрэгтэй дүр: “Үргээлэг” киноны Тогтохын дүрээр ДБЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ

Шилдэг зураглаач: “Луйвар” кино, зураглаач Ц.Энхцогт

Шилдэг зураач:  “Хязгааргүй” кино, зураач Ш.Тэгшбаяр

Шилдэг монтаж: “Луйвар” кино, монтажчин Э.Энхтулга

Шилдэг хөрөнгө оруулагч: “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” “Алтай констракшн” ХХК

Шилдэг зохиол: “Шарга даага” киноны О.Сундуй

Шилдэг найруулагч: “Үргээлэг” кино, найруулагч Ж.Сэнгэдорж

Шилдэг эмэгтэй гол дүр: “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино, Цогзолмаагийн дүрээр Гавьяат жүжигчин У.Уранчимэг

Шилдэг эрэгтэй гол дүр: “Үргээлэг” киноны Гарьдын дүрээр Соёлын тэргүүний ажитан, жүжигчин Б.Амарсайхан

Шилдэг богино хэмжээний кино: “Step” кино, найруулагч Б.Чингүүн

Шилдэг баримтат кино: “Гэрээслэл” кино, Цэгц фильм нар тус тус шалгарлаа.

 

Д.Ана