Орон сууцны үнэ 1.8-2.8 сая төгрөг байна 2014-06-13 10:50

Өнгөрсөн сарын сүүлээр Нийслэлийн долоон дүүрэгт нийт 228 барилгын төслийн 40285 айлын шинэ орон сууц борлуулагдаж байгаа аж. Эдгээрийн 196 төсөл нь 39296 айлын энгийн орон сууц, 32 төсөл нь 989 айлын хаусны зориулалттай сууц байна.

 

 

 

 

Орон сууцний төсөл /үнийн интервалаар/ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт төслийн 21 хувь буюу 48 нь 1.8 сая төгрөгөөс доош, 57 хувь буюу 129 нь 1.8-2.8 сая төгрөгийн хооронд, 22 хувь буюу 51 нь 2.8 сая төгрөгөөс дээш үнээр борлуулахаар зарласан байна.

 
Орон сууцны төслүүд /дүүргээр/
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Дүүргээр авч үзвэл, Баянзүрхэд нийт төслийн 78, Хан-Уулд 69, Сонгино-Хайрханд 29, Баянголд 20, Сүхбаатарт 9% буюу 21 нь тус тус харьяалагдаж байгаа бол  хамгийн цөөн  төсөл хэрэгжиж байгаа дүүрэгт Чингэлтэйд 5, Налайхад 6 төсөл хэрэгжиж байна. 
 
Үнийн хувьд хамгийн өндөр буюу Хан-Уул дүүрэгт 2.88 сая байгаа бол хамгийн хямд нь Налайх дүүрэгт 1.22 сая төгрөг байна. 
 
ХУУЧИН ОРОН СУУЦНЫ НИЙТ ҮНЭ(САЯ.ТӨГ), ДҮҮРГЭЭР
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
А.Бүрэнжаргал