NBA-гийн аваргын төлөөх тав дахь тоглолтод “Сан Антонио Спөрс” сүүлийн хоёр жилийн аварга “Майами Хит” багийг 104:87 онооны харьцаатай хожлоо.

Ийнхүү цувралыг 4:1 болгосон "Сан Антонио Спөрс” NBA-гийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж байгаа юм. Тоглолтын эхнээс "Спөрс” бүхнийг энд дуусгахаар шийдсэн нь тодорхой харагдаж байсан бөгөөд тэдний эрч хүчтэй довтолгоо "Майами”-д боломж бараг өгсөнгүй. Тоглолтын гуравдугаар үеэс Спөрс онооны зөрүүг холдуулан эргэж харалгүй тэргүүлсээр NBA-н цомыг авч чадлаа.

Түүнчлэн MVP тоглогчоор тус багийн залуу тоглогч Кави Леонард авчээ. 

ghgjghk