Хятад улс сүүлийн жилүүдэд соёлын өвийг хамгаалах бодлогоо өргөжүүлэн олон зүйлээ ЮНЕСКО-д бүртгүүлсээр байгаа.

Үүнтэй зэрэгцэн саяхан гарсан нэг яриа нь Өвөрмонголын Түнляо хотод байрлах Монгол үндэстний морины эдлэл хэрэгслийн урчуудын бүтээсэн загваруудыг Хятадын “Биет бус соёлын өв”-дөө бүртгэсэн гэх яриа юм. Тиймээс Хятад улс удахгүй эмээлийг дэлхийн биет бус соёлын өвд бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа аж.  

Энэ ажлын хүрээнд Хятадын биет бус соёлын өвийн төвөөс уламжлалт гар урлалаар бүтээсэн ташуур, эмээлийн бүүрэг тэргүүтэй морины эдлэл хэрэгслийг хэн сайн бүтээх вэ нэртэй уралдаан зарласан аж. Харин энэ тэмцээнд өвөрмонголын Тогтонбаяр гэх хүний бүтээл түрүүлсэн байна. Тэд үүнийг нь улсынхаа соёлын өвд бүртгэн одоо цаашлаад ЮНЕСКО-д бүртгүүлэхээр зэхэж байгаа гэнэ.

Энэ мэтээр манай урд хөршүүд олон зүйлээ ЮНЕСКО-д бүртгүүлсээр байна. Заримдаа бүүр манай Монголын өв уламжлалыг хүртэл өөрийн мэтээр бүртгүүлэхээр зэхэж байна. Тиймээс монголчууд бид өөрсдийн өв уламжлалаа хамгаалан энэ талаар анхаарлаа хандуулах хэрэгтэй болов уу.