Нийслэл хотноо энэ сарын 27-29-нд  Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал болох гэж байна.

Энэ хуралтай холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дөрөвдүгээр сарын 29-ний Даваа гаригт амарна гэсэн мэдээлэл гараад байгаа.

Тэгвэл энэ талаар Засгийн газраас албан ёсны тогтоол гараагүй юм байна. Тэгэхээр энэ өдөр амрахгүй.

Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар дөрөвдүгээр сарын 26, 28-ны өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон тэгш,  27,29-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон сондгой тээврийн хэрэгсэл өглөөний 07:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй байх өөрчлөлт хийсэн юм.

Мөн энэ үеэр иргэдийнхээ ажлыг цалгардуулахгүйн тулд нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны тоог нэмэгдүүлэн, троллейбусыг үнэ төлбөргүйгээр явуулах, томоохон худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж түр хугацаанд амраах зэрэг зохицуулалт хийсэн билээ.