УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболдын зөвлөх ОХУ-д томилолтоор ажиллаж, Бүх Оросын “Нэгдсэн Орос” намын Гадаад харилцааны газрын дарга нартай уулзан хоёр намын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож цаашид эрчимжүүлэх чиглэлээр хэлэлцэн тохиролцоод иржээ. 

МАН-ын дарга Миеэгомбын Энхболд энэ оны дөрөвдүгээр улиралд Бүх Оросын “Нэгдсэн Орос” намын урилгаар ОХУ-д айлчлахаар урьдчилан тохиролцсон байна. Айлчлалын хүрээнд хоёр намын бүх талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцож, холбогдох баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.