Монголын рок поп хэмээх гал тогоонд охидын гэх тодотголтой хамтлаг тун цөөн байсан ч сүүлийн жилүүдэд харин ганц нэгээр нэмэгдсээр байгаа.

Ахмадын золбоо гэж хэлж болохоор охидын хамтлаг дундаа “Спайк”, “Уруулын будаг” хамтлаг аль хэдийнэ тарсан харин “Sweety motion” хамтлаг бууриа бүрэн бүрэлдэхүүүнээрээ шахуу байгаа. Тэдний араас харин “Гурван охин”, “Киви” хамтлаг орох байх.

Эдгээр хамтлагтай бараг үе чацуу охидын нэгэн хамтлаг байсан талаар сүүлийн үед мэдээлэл цухалзах боллоо. Энэ нь “Охидын вант улс” гэх хамтлаг бөгөөд нэг хэсэг уран бүтээл туурвиж  Эрдэнэтийн залуусыг  байлдан дагуулж байжээ.

Хамгийн сонирхолтой нь “Охидын вант улс”-ын хатан хаан нь Алтны магнат Мянганбаярын нялх эхнэр, мисс Ариунцэцэг байсан аж. Одоо тэд 30 шүргэн өөр өөрийн гэсэн амьдралаа хөөсөн ч хааяа уулзаж хамтлагаа эргэн дурсаж суудаг гэнэ.