Сайн байцгаана уу? Би нөхөртэйгээ нэг байгууллагад цуг ажилладаг. Манай байгууллага олон эрчүүдтэй. Анх ажилд ороод л нөхөр маань таалагдаж уулздаг болсон.

Эхэндээ сайхан л байлаа. Сүүлдээ ажлын бүх эрчүүдтэй холбож унтсан уу энэ тэр гэж л байнга л хэрэлддэг болсон. Салах гэхээр гуйгаал ирнэ. Ингээд салж чадахгүй явсаар байгаад жирэмсэн болж одоо хүүхэд маань 5 сартай. Жирэмсэн байх үе , хүүхэд маань төрсөн ч гэсэн ажлын эрчүүдтэй харддаг хэрүүл нь хэвээрээ л байна. Хүнд ичих булчирхай гэж байна даа. Ажлынхаа эрчүүдтэй унтсан бол юу гэж энэ хүнтэй суухав дээ. 2 гэрийн хооронд явж байгаад тусдаа гараад удаагүй л байна. Тусдаа гарвал гайгүй болох юм болoв уу гэж бодсон бүр эсрэгээрээ. Болж өгвөл архи ууна. Одоо гар хүрдэг болсон. Ажилд буцаж оруулахгүй гэнэ. Салмаар санагдавч зориг хүрэхгүймаа. Цаашдаа яахаа ч мэдэхгүй байна.