Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун  зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн  зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн  уулархаг нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар   25-30 градус, бусад нутгаар  19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш  секундэд 6-11 метр. 22-24градус дулаан байна. 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 867  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.