Өнгөрөгч долоо хоногт цахим ертөнцөд шуугиан тариад авсан олон асуудал гарлаа. Үүний хамгийн их анхаарал татсан зүйл нь "100 чухал сэдэв" хэмээх нэртэй нэвтрүүлэг олон хүнийг бухимдал, дургүйцлийг хүргээд авсан.

Тэгвэл энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан, МҮАН-ын дарга, Тавантолгой цахилгаан станц төслийн захирал М.Энхсайхан өөрийн үзэл бодлоо твиттерээр нисгэлээ.

Тодруулбал, Геополитик гэдэг шинжлэх ухаан байдаггүй. Ингэж хэлэхээр ихэнхи нь цочирдох байх. "Хуваа, хагаралдуул, захар" гэдэг бодлого хэзээ ч хаана ч байсаар ирсэн. Харин энэ үгэнд ихэнхи нь цочирдохгүй.

Орчин үед "Хуваа, хагаралдуул, захар" гэдэг үгийг зохимжгүй болсон тул гоё сайхан нэр олох шаардлага бий болсон бөгөөд тэр олсон нэр томьёо нь Геополитик гээч. Бусад орныг хуваадаг нь, хагаралдуулдаг нь, захирдаг нь Монгол лав биш. Ингэдэг орныг тоолоход гарын арван хуруу хангалттай. Монголчууд Геополитик яриад өөр хоорондоо эрлийз, хурлийзаар хуваагдан хэрэлдэж байгаа бол "хуваа, хагаралдуул, захир" гэсэн гадны Геополитик манайд хэрэгжиж байгаагийн том нотолгоо юм шүү дээ" гэлээ.

Мөн тэрбээр сайн бод,бод хэмээн жиргэжээ. 

                 

Олигархи Баттулгад илгээх захидал


...Ухаантай нь дуугаа хурааж, эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй харааж зүхсэн хүмүүсийн дуу хоолой хүчтэй болсон энэ цаг үед гэнэт нэгэн “ухаантан” бий болсон нь Баттулга Та билээ. 

...Үг хэлэх эрх чөлөөтэй боловч үгийн үзүүр хааш чиглээд байгааг ажвал олигархиудын дайн хүчтэй дэгдэх нь.

...Манайд мөнгөтэй хүн болгон цаанаа “но”-той гээд хэлчихэд нэг их буруутахааргүй байгаа. Дөнгөж дөнгөнөөсөө салсан социалист ухамсартай хүмүүс анхны хуримтлалаа ёс бусаар олсон байдаг нь Орос болон олон оронд тохиолддог. Хэн яаж мөнгөтэй болсон тухай яривал ёстой хачин юм яригдах.
...монгол сайхан охидыг Хятад, Сингапурт олон арваар нь биеийг нь үнэлүүлж, сүүлд нь худалдаж, Синга, Солонгосын бизнесмэнүүдийг хулхидан байж анхны хуримтлалаа хийсэн... 

...Хоосон хардалт сэрдэлт, гүтгэлэг төрийн ажлыг цалгардуулаад байгааг олж харах цаг болсон байгаа юм.

.....Тархи толгойд нь монгол төр оршин тогтнохоо больсон хүмүүс тусгаар тогтнолыг хамгаалахгүй. Сайн, муу ч гэсэн монгол төрийг дээдэлж, шударгажуулан, бэхжүүлэх явдал бол миний яриад байгаа үндэсний үзлийн гол санаа юм. 

....Монголд хэдэн арван Оюу толгой, Таван толгой бий гэдэгт би ерөөсөө эргэлздэггүй. Ус үзээгүй гутал тайлж, уул үзээгүй хормой шуув гэгчээр эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр олигархиудын зодооноос болж асуудал гацвал үүнээс илүү нүгэл гэж байхгүй биз ээ.

.....Бөх хүн бүдүүн өвсөнд гэсэн үг бий. Худал хуурмаг юмны оройд “онолч” нь болж харагдах хэрэггүй гэдгийг МоАХ-ны ерөнхийлөгч, олигархи Х.Баттулгад чин сэтгэлээсээ зөвлөж байна.

Өнөөдөр сонин, 2007 оны 8 сарын 13

Х.Даваа