Танай сайтын зөвлөгөө булангийн байнгын уншигч би өөртөө тохиолдоод байгаа зүйлд зөвлөгөө авах гэсэн юм. Би одоо 36-тай ганц бие, хүүхэдтэйгээ хамт сэтгэл хангалуун амьдардаг. Өөрийн гэсэн том албан тушаал ажилтай. Байртай, машинтай.

Би оюутан байхдаа нэг залуутай үерхэдэг байсан юм. Бид 2-ыг манай, тэдний гэрийнхэн танина.  Биеэндээ ухаангүй хайртай байсан. Тэгээд дундаасаа хөөрхөн хүүтэй болсон. Яагаад ч юм би гэрийнхнийгээ үгнээс гарч чадаагүй тэдний үгийг л дагасан одоо бодохоор үнэхээр гайхалтай хайраа алдснаа ухаардаг. Тэглээ гээд одоо ямар цаг хугацааг ухаараач болох биш дээ. Ингэж хүүгээ бодож явсаар 10 жил өнгөрч. Саяхнаас нэг залуу хоргоох боллоо. Гэхдээ би олон жил ганцаараа явчихсан одоо гажигдах зүйлгүй амьдарч байгаа болохоор ч тэр юм уу тэр залуу зүгээр л намайг ашиглах гээд ч байгаа юм шиг санагдаад ерөөсөө дотно уулзаж учирхаас айгаад байх юм???Магадгүй ганцаараа байсаар байгаад зожиг болсон байх. Гэхдээ миний нэг танилыг араас нь нэг эр гүйсээр байгаад хэсэг уулзаж байгаад  баахан мөнгийн үрэн таран хйилгэж байгаад салаад арилаад өгсөн. Би ийм насны хүн болохоор надад ийм зүйл болох вий гэхээс эмээж байна.???