Гэр бүл мөнгө, хайр, секс гурав дээр тогтдог гээд л хүн болгон өөрөө ярьдаг. Би ч гэр бүлтэй болохоосоо өмнө мөнгө ч яам аа байна аа гэж боддог байсан. Одоо би 28-тай төрийн алба хашдаг залуу. Надад нэг зүйл тулгараад та бүхнээс тусламж хүсэхээр шийдлээ. 2 жилийн өмнө найз бүсгүйтэй боллоо. Одоо ч хамт байгаа. Гэхдээ сүүлийн үед ч таарамж муу болоод байна аа . юу гэхээр би түүнд ухаангүй хайртай. сүүлийн үед тусдаа гарч хуримаа хийе гээд найз бүсгүй маань суулгах аа байлаа. Уул нь бид хэдэн төгрөг цуглуулья гэж бодсон ч ерөөсөө цугларч өгөхгүй байна. Цалингаа буунгуут л түүнд өгнө тэр баахан л юм авна хэд хоноод асуухаар дууссан гэнэ. тэр бас ажил хийдэг бид 2 хүүхэдгүй. Юунд үрэн таран хийгээд байгаа нь мэдэгдэхгүй юм. Сая цалин хэд хоногоор хойшлоод буусангүй ээ. хэд хоногоос уурлаад намайг ч өөртөө ойртуулдаггүй өнөөдөр гэр лүгээ явчихаж надад хэлээгүй. Би бодоод байсан чинь мөнгөгүй болохоор надад муухай ааш гаргаж байсан байна. Одоо л мэдлээ бас хааяа жигтэйхэн сайхан ааштай секс бол аймаар хийнэ ээ. Энэ хүн надад хань болох болов уу? эсвэл би буруу зүйлтэй холбоод байна уу?