Яахаа мэдэх ээ байгаад энэ буланд захидал бичихээр шийдлээ. Би саяхнаас нэг залуутай үерхэж эхэлсэн юм. Өмнө нь хүнтэй унтаж байгаагүй ээ . Гэтэл тэр залуу унтаж хэвтэх зүйлийг байнга шахуу уулзах болгондо сөхөж яриад байна. Түүний надад хайртай гэдэгт эргэлзээд байна. Заавал унтаж хэвтэж байж үерхэж  нөхөрлөдөг болчихсон юм байх даа. Ээж маань надад хамгийн түрүүнд юмны духанд хүрэлгүй залуусын өвөрт орж болохгүй тэгснээрээ эмэгтэй хүн алддаг гэж байнга хэлдэг байсан. Би одоо 21-тэй. Найз залуудаа хайртай. Гэхдээ зүгээр сайн үерхэж нөхөрлөж удаан явж болохгүй заавал тэр секс нь тийм их чухал гэж үү? Ингээд байвал салсан нь дээр үү?