Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Туул гол”-ыг 2 иргэн автомашинтай гатлах гэж яваад усанд суусан тухай мэдээлэл 105-д ирсэн байна.  Энэхүү мэдээллийн дагауу Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид ажиллаж иргэн М.Мөнхзул /33 настай, эрэгтэй/, Т.Алтанзул /25 настай, эмэгтэй/ нар 90-96 УНБ улсын дугаартай “Тоёота Ланд круизер-105” загварын автомашинтай голын усанд суусан байсныг татаж гаргасан байна.  Хэдийгээр голын уосгал ширүүн,татаж гаргахад хэцүү байсан ч ОБЕГ-ын албан хаагчид  шуурхай, чадварлаг ажилласны дүнд хүний амь нас эрсдээгүй байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орсонтой холбогдуулан гол усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд бага насны хүүхдийг гол ус руу явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх, хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэх, гол ус гатлахдаа баталгаатай зам гүүрээр зорчиж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

         Дуу цахилгаантай бороо, аянганы үеэр гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утсаа салгах, гар утсаар ярихгүй байх, гэрийн өрхийг бүтээх, үерийн ус зайлуулах суваг шуудуу татаж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.