Найман хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгож эхэлсэн. Тэгвэл энэхүү зээлийн хүсэлт, бичиг баримтын бүрдүүлэлтийн зардалд ихээхэн хэмжээний мөнгө зарцуулагдаж байгаа аж.

Тодруулбал,  бичиг баримт бүрдүүлэлтийн зардалд дунджаар 960 мянган төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Хэрвээ банкнаас 63 сая төгрөг зээлж, 90 сая төгрөгийн байр авсан иргэн нотариатороор батлуулахад 50 мянган төгрөг, байраа банкинд барьцаалснаа бүртгүүлэхэд 69 мянга, зээлийн үйлчилгээний шимтгэлд 315 мянга, эд хөрөнгийн даатгалд 270 мянга, гэнэтийн ослын даатгалд 126 мянга, бусад зардалд 130 мянган төгрөг зарцуулдаг болохыг нь тогтоосон байна.

Он гарснаас хойш 20 мянга 734 иргэнд 1,1 их наяд төгрөгтэй тэнцэх ипотекийн зээлийг олгожээ.