Монгол Улсын Үндсэн хуулиар холбогдох хууль хяналтын байгууллага хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах үүргийг хүлээх учиртай. Гэвч энэ үүргийн биелэлт хангалтгүй байгаагаас цагдаа, шүүхийн хаалгыг хэдэн сар, жилээр татаж хэргээ нааштайгаар шийдвэрлүүлж чадахгүй байгаа хохирогчид олон байна. Аргаа барахдаа хууль, хяналтын байгууллага аль танилтай, мөнгөтэй нэгний талыг барьж асуудалд ханддаг гэсэн нийтлэг дүгнэлтэд хүрч байхав.
 
Үнэндээ эцэслэн шийдэгддэггүй, сунжирсан маргааны багагүй хувийг гадаадын, тэр дундаа урд хөршийн иргэдтэй холбоотой хэргүүд эзэлдэг гэж байгаа. Бүр асуудал нь тодорхой хэрэг маргааныг ч шийдэлгүй цаг алдаж байгаа нь хачирхалтай. Тухайлбал, БНХАУ-ын иргэн Го Ва гэгчийн хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн болгох гэсэн атгаг санаа, арчаагүй үйлдлийг таслан зогсоож хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх байтал харин ч өөгшүүлсэн байдлаар хэдэн жилийн нүүр үзсэн байх юм.

Тодруулбал, БНХАУ-ын иргэн “Эс Ти Юу” ХХК-ийн захирал гэх Го Ва нь иргэн Б.Орхонтуулын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, нарны зам дагуу байрлах авто угаалгын газрыг өөрийн болгохоор хуурамч бичиг баримтуудыг үйлдэж, Баянзүрх дүүргийн шүүхэд иргэний нэхэмжлэлийг хэд хэдэн удаа гаргажээ.

Шүүхээс шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгодог ч Го Ва-ийн хүсэлтээр хэсэг хугацааны дараа дахин сэргээн шалгаж эхэлдэг байна. Хуурамч бичиг баримтаар шүү. Дэндүү увайгүй,  даварсан үйлдэл гэж энийг л хэлдэг байх.

 Ийнхүү шүүх, цагдаагаар хэдэн он дамнан явж буй иргэд сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсоор байна.

Мэргэшсэн залилан буюу хуурамч бичиг баримт бүрдүүлэгчид

- See more at: http://society.time.mn/content/46942.shtml#sthash.XTNHQmb3.dpuf

                       

Монгол Улсын Үндсэн хуулиар холбогдох хууль хяналтын байгууллага хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах үүргийг хүлээх учиртай. Гэвч энэ үүргийн биелэлт хангалтгүй байгаагаас цагдаа, шүүхийн хаалгыг хэдэн сар, жилээр татаж хэргээ нааштайгаар шийдвэрлүүлж чадахгүй байгаа хохирогчид олон байна.

Манай урд хөршийн иргэдтэй холбоотой хэргүүд бий. Тухайлбал, БНХАУ-ын иргэн Го Ва гэгчийн хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн болгох гэсэн үйлдлийг таслан зогсоож хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхгүй хэдэн жилийг ардаа үдсэн юм.

БНХАУ-ын иргэн “Эс Ти Юу” ХХК-ийн захирал гэх Го Ва нь иргэн Б.Орхонтуулын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, нарны зам дагуу байрлах авто угаалгын газрыг өөрийн болгохоор хуурамч бичиг баримтуудыг үйлдэж, Баянзүрх дүүргийн шүүхэд иргэний нэхэмжлэлийг хэд хэдэн удаа гаргажээ.

Шүүхээс шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгодог ч Го Ва-ийн хүсэлтээр хэсэг хугацааны дараа дахин сэргээн шалгаж эхэлдэг байна. Хуурамч бичиг баримттай. Энэхүү хэргийн шүүх хурал маргааш Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд болох юм.

                 

Эл хэргийг эргэн сөхвөл, Шүүхээс шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгодог ч Го Ва-ийн хүсэлтээр хэсэг хугацааны дараа дахин сэргээн шалгаж эхэлдэг байна. Ямар учраас шүүхээс хэдэнтээ хэрэгсэхгүй болгосон хэргийг ийнхүү сэргээн шалгадаг нь хачирхалтай байгаа юм. Дээрх авто угаалгын газрыг эзэмших эрхтэйгээр иргэн Б.Орхонтуулд тухайн үеийн  Баянзүрх дүүргийн  Засаг даргын 2007 оны аравдугаар сарын 09-ны өдрийн 302 тоот захирамжаар олгож, дүүргийн газрын албатай мөн оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр авто угаалга, үйлчилгээ эрхлэх зориулалтаар 1290 м2 талбайг ашиглах 6009/0187 тоот гэрээг байгуулжээ. Гэвч Го Ва нь өөрийн дүү гэх Х.Хүчүнтэй хамтран “Эс Юу Ти” ХХК-ийг өөрийн эзэмшилд мөн л хуурамч бичиг баримт үйлдэн авсанаар энэхүү маргаан эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээлдэг. Энэ хэргийг анх шалгаж эхэлсэн шалтгаан нь 2009 оны есдүгээр сарын 25-нд компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ, компанийн дүрэм, гэрээний нэмэлт зэргийг үнэн зөв, МУ-д байхгүй байсан хүмүүсийг байсан хэмээн нотариатч н.Саранцэцэг баталснийг цагдаагийн байгууллага шалгасан байна. Мөн УБЕГ-т бүртгүүлсэн бүртгэлийг хууль бус бөгөөд хүчин төгөлдөр бичиг баримт болж чадахгүйг Баянзүрх дүүргийн шүүхээс гаргасан удаа дараагийн захирамж, Хил хамгаалах ерөнхий газраас ирсэн лавлагаагаар тогтоогдсоор байтал БНХАУ-ын иргэн Го Ван хуулийн байгууллагад хэргийг шалгуулах хүсэлтийг удаа дараа гаргадаг байна. Ийнхүү БНХАУ-ын иргэнд өөрийн эзэмшил газраа алдсан гэх иргэн Б.Орхонтуул “Уг нь Го Ва гэх хятад эмэгтэйгээс “Эс юу Ти” ХХК-ийг хэдэн онд хэрхэн байгуулсан, ямар төрийн үйл ажиллагаа эрхэлж байсан, компанийн гэрээ, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахад зөвшөөрөл өгч гарын үсэг зурж байсан эсэх, компанийн гэрээ дүрэмд та гарын үсэг зурсан уу гэсэн асуултуудад хариу авч, шаардлагатай зарим хүнээс гэрчийн мэдүүлэг авахад л хэрэг эцэслэгдэх боломжтой гэж хохирогчид хэвлэлийнхэнд хандаж байсан билээ.

 

Х.Даваа