Өчигдөр орой болсон тоглолтын тойм бичлэг. Өмнөх өдөр нь “Байерн Мюнхен” болон “Барселона” багийн тоглолт Германд болж, “Бавари” өрсөлдөгчөө 4:0-ээр бут ниргэсэн байгаа. Харин энэ удаад “Боруссия” мөн л испани өрсөлдөгчөө төвөггүй буулган авлаа. Одоо Испанид болох хариу тоглолтууд талбайн эздийн хувьд аль алинд нь бэрх даваа болж байна. “Кэмп Ноу” болон “Сантьяго Бернабеу”-гийн эзэд талбайдаа эзэн сууж, тус тусын учраагаа 4-5 гоолын зөрүүтэй хожиж эс чадваас Аваргуудын лигийн түүхэнд финалд анх удаа Германы хоёр баг өрсөлдөх түүхэн үйл явдлын гэрч нь бид болох нь ээ. Сануулахад, энэ жилийн Аваргуудын лигийн шигшээ тоглолт тавдугаар сарын 25-нд Английн алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд болно.

Тоглолтын гол баатар Левандовский өрсөлдөгчийнхөө хаалганд дөрвөн гоол оруулснаар шуугианы эзэн болоод байна. Тэрбээр тоглолтын 8, 50, 55 болон 66 дахь минутад гоолдож, “покер” хийжээ