Сайн байцгаана уу? Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарыг хамтдаа хөгжил дэвшилрүү нь хөтлөн явж буй мэргэжил нэгт нөхөд өө.

МҮХХЗНХолбоо болон РЕАЛТОР КЛУБ хамтран 2014 оны долдугаар сарын 05-ны өдөр Бүх Үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын дунд сагсан бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна.

Мэргэжил нэгт та бүхэн болон Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид ажиллаж буй бүх шатны ажилчдыг идэвхи санаачлагатай оролцоорой гэж уриалья.Нэг өдрийг спортоор амьсгалж, мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ танилцаж цагийг сайхан өнгөрөөцгөе.

Тэмцээн: Хилийн цэргийн зааланд 09:00 цагаас болно.

                                 Дэлгэрэнгүй мэдээллийг : 99044364,99063880,99062457