“Summer PlayList” Уралдаан

Аз жаргалтай, уйтгар гунигтай, ганцаардсан, хөөрч баярласан гээд амьдралын ямар ч үед бид дуу хөгжимд зориулж дотоод ертөнцийхөө үүд хаалгыг нээлттэй орхидог нь бидэнд байгалиас заяасан сэтгэлийн хэрэгцээнээс улбаатай болов уу.

Харин бүүвэйн дууг эс тооцвол бид өөр өөрийн гэсэн сонирхол, тоолж барамгүй олон төрөл жанраар ялгардаг билээ.

Бидний сонирхол хэдийгээр адилгүй ч гэлээ дуу хөгжим бол нэгэн цул бөгөөд бидний сонсох дуртай бүхэн энэ нэршил дор оршдог нь үнэн.

Энэ ч утгаараа бид хөгжимд дурлагч залуусын нөхөрлөл, мэдээлэл солилцоо, сонирхолын цар хүрээг тэлэх, хүн бүрт хөгжмөөр дамжуулан өөрийгөө илэрхийлэх орон зайг үүсгэх зорилгоор зарласан Summer PlayList уралдааныхаа шилдгүүдтэй Bose брэндийн үзүүлэнгийн танхимд цугларч ялагчаа тодруулан, супер шагнал болон тусгай шагналуудыг гардууллаа.

Уралдаанд оролцсон нийт залуустаа, Ялагч Н. Эрдэнэбат болон Шилдгүүд болох Б. Энэрэл, Б. Ирмүүн, Д. Бат-Энх, Ц. Оргилбаатар нартаа, мөн оролцогчдыг дэмжихээр ирсэн залуустаа бүгдэд нь БАЯРЛАЛАА.

Энэ өдөр ирсэн залуус бүгдээрээ Bose-ийн хүндтэй зочин байсан гэдгийг дахин дуулгъя.

Ялагчийн супер шагнал  http://pc-mall.mn/index.php/news/show/id/76  байлаа.

ХӨГЖИМ БОЛ ДЭЛХИЙН ХЭЛ

2014.06.28

Blessed by Amar G. Bose

Уншигч та цаашид явагдах маш олон сонирхолтой арга хэмжээ, гэнэтийн бэлгээс хоцрохгүй байхыг хүсвэл манай албан ёсны Facebook хуудас (http://www.facebook.com/BoseMongolia )-нд like дарж манай гэр бүлийн гишүүн болоорой.

Дэлгэрэнгүйг : 7011-3535, 9974-8585