Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна. 

7 дугаар сарын 7.Даваа

9.00-19.00 Урианхайсурын харваа Сурын талбайд

7 дугаар сарын 8. Мягмар

9.00-18.00 Буриад сурын харваа Сурын талбайд

7 дугаар сарын 9. Лхагва

9.00-19.00 Хүүхдийн сурын харваа Сурын талбайд

 

7 дугаар сарын 10. Пүрэв 

Хүй долоон худагт

8.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан

14.00-16.20 Шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт

16.00-19.00 Холч морьдын уралдаан Хүй долоон худгийн бага цагаан хөтөлд

Шагайн асарт

08.00 Шагайн харвааны хэсгийн харваа.

Сурын талбайд

10.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг

14.30-18.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг Сурын талбайд

Их эзэн Чингис хааны талбайд

10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол

12.00-12.30 Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол

Төрийн ордонд

20.00 Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол

Соёлын төв өргөөнд

15.00,18.00 Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концерт

 

7 дугаар сарын 11. Баасан

Хүй долоон худагт 

8.00-11.20 Азарганы уралдаан 

09.00-18.00 “Сэрсэн тал” соёлын наадам

14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр / 

14.00-16.20 Их насны морьдын уралдаан 

14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

Шагайн асарт

10.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа 

11.30 Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа Шагайн асарт

12.30 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт

Төв цэнгэлдэх хүрээлэнд

10.00 Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордоноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол /тусгай хөтөлбөрөөр/

11.00 Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.

11.10 Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмынажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч

Цахиагийн Элбэгдорж нээнэ.

11.20 Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр /

12.00-15.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

13.30-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа

15.20-18.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа

Сурын талбайд

13.30-14.00 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд

14.30-16.30 Үндэсний сурын хана харвааны адаг өрөг Сурын талбайд

16.30-20.00 Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг Сурын талбайд

 Их эзэн Чингис хааны талбайд

18.00 “Монголын манделин хөгжимчдийн холбооны ахмадуудад зориулсан тоглолт”

20.00-23.00 “Улаанбаатарын үдэш” 3D шоу цэнгүүн 

23.00 Баяр наадмын ёслолын буудлага Их эзэн Чингис хааны талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим

 

7 дугаар сарын 12. Бямба

Хүй долоон худагт

7.00-9.20 Соёолон насны морьдын уралдаан 

07.50-08.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

09.00-18.00 “Сэрсэн тал” соёлын наадам

09.00 Шүхрийн буултын үзүүлбэр        

11.00-13.00 Дааганы уралдаан Хүй долоон худагт

 

Шагайн асарт

8.00 Шагайн харвааны шигшээ харваа. 

12.30. Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол

Сурын талбайд

9.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг 

12.00-13.40 Үндэсний сурын хасаахарвааны адаг өрөг Сурын талбайд

13.40-14.00 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа

Үндэсний соёл, амралтын хүрээлэн

19.00 “Silenсe White” наадам үдэшлэг

Төв цэнгэлдэх хүрээлэнд

9.30-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа

10.00-11.00 Хүүхдийн барилдааны гурвын даваа

11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа

11.20-12.40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа

14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

15.20-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цололгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

15.20-16.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

15.20-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа

16.10-16.40 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.

16.40-17.10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа

16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

17.25-17.45 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын начин”,“Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цололгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

17.50-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа

18.35-19.05 Хүүхдийн барилдааны долоогийн даваа

18.45-19.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж“Улсын заан”цолны болзол хангасан бөхчүүдэд цололгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

19.05-19.35 Хүчит бөхийн барилдааны есийн даваа

19.40-19.55 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.

19.55 Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмынажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана.

20.00 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол. /тусгай хөтөлбөрөөр/

Их эзэн Чингис хааны талбайд

21.00 “Эх орноо хамтдаа дуулъя” урлагийн тоглолт 

 

7 дугаар сарын 13. Ням.

Их эзэн Чингис хааны талбайд

13.00 “Дээлтэй монгол” наадам

 

УЯАЧДЫН НААДМЫН ХӨТӨЛБӨР

Хүй долоон худаг

7.00-9.20 Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаан

11.00-13.00 Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан морьдын уралдаан

13.00-13.05 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва уяачдын наадмыг нээнэ.

13.00-16.00 Жороо морины тойргийн уралдаан

13.05-13.20 Уяачдын наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

13.20-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14.00-16.00 Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан

14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15.20-15.30 Урлагийн тоглолт

15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16.30-16.40 Урлагийн тоглолт

16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.

17.00-17.50 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

17.50-18.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

18.20-18.40 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18.40 Хурдан морины салбар хорооны дарга З.Болдбаатар уяачдын наадмыг хаана.

СОЁЛ УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга

/07 дугаар сарын 09, 11, 12, 13-нд/

18.00,20.00 “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт

Монгол Улсын хүүхэлдэйн театр

/07 дугаар сарын 12-нд/

14.00,16.00 ”Могжоохон даагатай жогжоохон хүү” хүүхэлдэй жүжиг /Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гадна талбайд/

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

/07 дугаар сарын 6-нд/

21.00 “Best of classic open air” сонгодог үдшийн цэнгүүн

/07 дугаар сарын 12-нд/

17.00 “Хунт нуур” балет

/07 дугаар сарын 13-нд/

17.00 “Учиртай гурван толгой” дуурь

Нийслэлийн Соёлын төв өргөө

/07 дугаар сарын 10-нд/

15:00, 18.00 Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808,Ардын хувьсгалын 93 жилийной, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концерт

/07 дугаар сарын 11-нд/

19.00 “Монголын сайхан орон” Улсын филармоний Морин хуурын чуулгын тоглолт

/07 дугаар сарын 12-нд/

15.00,19.00 “Монгол туургатны олон улсын бүжгийн наадам”-ын нэгдсэн концерт

Монголын үндэсний цирк

/07 дугаар сарын 8, 9-нд/

16.00 “Монголын циркийн шилдэг үзүүлбэрийн тоглолт

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон

 

/07 дугаар сарын 9-13-нд/

19.00 “Маск продакшины шилдэг хөтөлбөрүүд” хошин урлагийн тоглолт

Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулга

/07 дугаар сарын 09-13-нд/

16:00,18.00 “Ардын язгуур урлагийн дээжис ” тоглолт

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

 /07 дугаар сарын 10-19-нд/

10:00-18:00 “Монголын сайхан орон” үзэсгэлэн

Улаанбаатар хотын музей

/07 дугаар сарын 10-13-нд/

10:00-17:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр

Монголын Уран зургийн галерей

/07 дугаар сарын 10-13-нд/

9:00-18:00 “Гранд арт” Монгол- Солонгосын залуу уран бүтээлчдийн уралдаант үзэсгэлэн Монгол Солонгосын зураачдийн хамтарсан үзэсгэлэн

Монголын үндэсний музей

/07 дугаар сарын 06-13-нд/

9:00-18:00 “Талын дайчдын соёл” үзэсгэлэн

Богд хаан ордон музей

/07 дугаар сарын 10-13-нд/

9:00-18:00 “Дашингийн цуваа” сэдэвт үзэсгэлэн

Чойжин ламын сүм музей

/07 дугаар сарын 09-12-нд/

9:00-18:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

/07 дугаар сарын 09-13-нд/

 9:00-18:00 “Очирт Аюулган үйлдэгчийн нууц” үзэсгэлэн

Монголын театрын музей

/07 дугаар сарын 10-13-нд/

10:00-17:00 “Хаадын хаан” лаан барималын үзэсгэлэн

Монгол цэргийн музей

/07 дугаар сарын 09-13-нд/

10:00-17:00 “Халх голын баатрууд” үзэсгэлэн, “Монгол адууны соёл” үзэсгэлэн