Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа 10 цаг цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

Энэ жилийн баяр наадамд Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат, аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын таван аварга, улсын арслан 6, гарьд 5, заан 12, харцага 20, начин цолтон 53, аймаг, цэргийн арслан 92, заан 20, харцага 17, начин 59, 221 залуу бөх зодоглосноос Дархан аварга А.Сүхбат,  дархан аварга Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, улсын гарьд Б.Гантогтох, олимпийн аварга Н.Түвшинбаяр нар тус бүр хоёр даваад байгаа юм.