Сайхан наадаж байна уу, Би нутгаасаа гараад олон жил болжээ. Сайхан монгол орондоо очиж үр хүүхэдтэй бол өнөр өтгөн айл болох юмсан гэж маш их боддог. Гэвч монгол эмэгтэйчүүдийн маань итгэл даахаа байгаа юу даа. Юу гэхээр надтай хамт Солонгост ирсэн залуугийн эхнэр, охин нь нутагтаа үлдсэн. Тэгээд мань залуу хамаг өнгөтэй өөдтэй бүхнээ хураасан мөнгөө гэр лүүгээ явуулдаг байлаа. Гэтэл юу болсон гээч эхнэр нь энд Солонгос өвөө дагаад ирсэн хамт явна гэж нэг хүн хэллээ. Бид 2 ч итгэхгүй байлаа. тэгээд хайж явсаар нөгөө айлын олоод очтол үнэн байдагийн юм даа. Тэгснээ би чамтайгаа л уулзах гэж энэ хүнийг дагаж ирлээ гээд олон юм ярьсан. Одоо би тэр найздаа юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Тэр эхнэр нь сонин зөрөлдсөн юм яриад байгаа нь надад хачин санагдаад байгаа. Найз маань яахаа мэдэхээ байж уусан хүн байна манай найзад минь туслаач? Одоо бид буцах болж байгаа хэдхэн сар болоод виз дуусна. Эхнэрийн аваад явах уу, орхиод явах уу гэдэг дээр бид 2 бүүр эргэлзээд шийдэж чадхаа болчихоод байна. тэр нөхрийнхөө гэрээсээ гараад хүрч ирж уулзахгүй байгаа нь тун хачин санагдаад байна