Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд зарим газраар дуу цахилгаантай, түр зуурын бороо орж, нутгийн өмнөд хэсгээр аагим халуун байна.

2014 оны 07 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

   Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгаар 23-28 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.