3D форматын тэрхүү давтагдашгүй шинэ мэдрэмжийг зөвхөн кино театрт төдийгүй гэртээ ч мэдрэх боломжтой боллоо.

2014 оны шинэ загварын LG 3D СINEMA ТВ нь  10,000,000:1 динамик ялгарлын түвшин, TruMotion 400 Гц технологиор гайхалтай динамик үзэгдэл, эффектүүд бүхий бодит мэдрэмжээр дүүрэн ер бусын ертөнц рүү үзэгч таныг хөтөлнө.

Түүнчлэн LG Ultra HD телевизууд нь сэтгэл хөдөлгөм, харьцуулашгүй дүрсний ялгарал болон ямарч өнгөний давхардалгүй  гайхамшигтай бодит өнгө дамжуулалтыг санал болгож байна. LG Ultra HD телевтзуудад ашиглагдаж буй шинэчлэгдсэн IPS 4K дэлгэцүүд нь аль ч өнцгөөс харахад цэвэр тод дүрслэл харагдахаар бүтээгдсэн ажээ.

Өнөөг хүртэл өндөр хүчин чадал бүхий нарийвчлалыг дүрсний сарнилтгүйгээр, 3D контентыг 4К-тай хослуулан хүргэх нь ТВ үйлдвэрлэгчдийн хувьд үргэлж бэрхшээл учруулдаг байсан. Харин LG ТВ-тэй үед хэрэглэгчийн хоёр нүд нь 4К дүрсний өндөр нарийвчлалыг зэрэг харах боломжтой болсноор өмнө нь  3D телевиз удаан үзэхэд тулгардаг байсан нүд ядрах, толгой өвдөх гэх мэт таагүй мэдрэмжүүд үгүй болгосон нь телевиз үйдлвэрлэлийн технологид дэвшил авчирчээ.

Энэ ч утгаараа Америкийн стандартчилал, техникийн аюулгуй байдал чанарын баталгаажилтын UL (Underwriters Laboratories) хараат бус байгууллагын үнэлгээний дагуу LG компанийн ULTRA HD TV (загвар: 55UB8500) зурагтууд нь 3D болон  бодит өнгө ялгарал, өнгө дамжуулалтын түвшинд хамгийн шилдэг нээлт болсныг LG Electronics (LG) зарласан байна.

 

Шинэ технологийн CINEMA 3D шил

3D форматаар дүрс үзэхэд хүний нүд ихээр ачаалладаг бөгөөд 3D шилний баруун нүдэнд зориулсан өнгийн шүүлтүүр зүүн нүднийхээр 50 нанометрээс илүү байдаг. Иймээс нүд хэт олон дүрсийг нэг дор харах шаардлагатайгаас гадна,  зүүн баруун нүдэнд 540 мөр дүрс харуулдаг бөгөөд 50Hz-ээр хүрэх ёстой. Гэхдээ ихэнх 3D ТВ-ийн хувьд 50Hz –д хүрдэггүй учир нүдэнд дүрс буурч харагддаг. Иймээс нэмэлт хүлээн авагчтай, тусдаа баттерейтай шил ашиглан унаж буй чанарыг дээшлүүлдэг нь  зарим үйлдвэрлэгчийн 3D шилийг ихээхэн овортой болгодог.

Харин LG Cinema 3D нүдний шил нь ямар ч баттерей хэрэглэхгүй, тусгай плёнкны тусламжтай 3D дүрсийг дамжуулдаг учраас  хөнгөхөн,  зүүж хэрэглэхэд авсаарханы дээр бусад 3D шилнүүдтэй харьцуулахад  удаан хугацаагаар телевизор үзэхэд маш тохиромжтой бүтээгдсэн байна.

 

2D  контентыг 3D рүү хөрвүүлнэ

LG Ultra HD телевизүүдэд  cуулгаж өгсөн тайлж унших төхөөрөмжүүд нь анхны өгөгдлийг 3D форматад хувиргаж харуулдагаараа онцгой бөгөөд энэ нь үзэгчдэд дуртай киноноосоо илүү их мэдрэмж таашаал авах боломжоор хангагджээ. Үүнээс гадна  LG ULTRA HD TV үзэгчид нь үзвэрийн явцад толгой эргэх, нүд ядрахыг огт мэдрэхгүй  байх болно. True 4K Engine Pro SD, HD болон Full HD шинэчилсэн боловсруулалтын үр дүнд нэвтрүүлгүүдээ бодит цаг үеийн горимд шилжүүлэн ULTRA HD нарийвчлалд ойртуулж болно.

LG-ийн 3D телевизорын гол давуу талууд:
 - 3D телевизор (шингэн кристаллын хаалт дээр суурилсан нүдний шилүүд)
 - Spot Control (хэсэгчлэн сүүдэртүүлэх) системтэй Full LED Slim технологи 
- INFINIA загвар (цул панель)
- Full HD 1080p
- Динамик ялгарлын коэффициент 10,000,000:1
- TruMotion 400Гц технологи
- Д
үрс тохиргооны программ (Picture Wizard II)
- Далдалсан динамикууд (10W + 10W + 5W)
- Infinite Sound
- Clear Voice II
- NetCastTM (Интернет-ТВ)
- Skype TM (нэмэлт видеокамер залгасан
үед видео дуудлага хийх функц)
- AV төхөөрөмжүүдтэй утасгүйгээр холбогдох боломжтой
- DLNA-тай холбогдох боломжтой
- USB 2.0 (HD DivX, MP3, JPEG play, MPO)
- HDMI 1.4
- Intelligent Sensor
- Энергийн хэмнэлттэй систем (Smart Energy Saving Plus)
-  ECO Flower

 

Бэлэгтэй худалдаа

LG ТВ-ээр гэрээ гоёоод, ухаалаг утас бэлгэнд авах боломжийг PC mall дэлгүүрйийн хамт олон танд олгож байна.

2014 оны цоо шинэ загварын LG ТВ авбал андройд 4.1 үйлдлийн систем, ярианы горимд 12 цаг ажиллах баттерей, 4.3 инчийн хуруу мэдрэгч дэлгэц, 8 мегапиксель камертай LG брэндийн ухаалаг утаснуудаас бэлгэнд авах боломжтой.

Утас: 7011-3535

www.pc-mall.mn

www.facebook.com/pcmallofficial