Энэ талаар бичих уу болих уу гээд өчнөөн бодлоо, тэвчлээ, бүүр сүүлдээ арга мухардаад зөвлөгөө авахаар бичиж байна. Би хадамтайгаа хамт 3 жил амьдарч байна.  

Нөхөр маань айлын ганц хүүхэд. Аав нь багад нь бурхан болсон болохоор нөхөр маань ээжтэйгээ 2уулахнаа амьдардаг байсан. Бид хоёр нийлэхдээ ээжийг нь хаяад тусдаа гаралтай нь биш гээд бид 2 ээжтэй нь хамт амьдардаг. Хүүхэд маань одоо 2 настай.  

Хадам ээж яаж өнөөдрийг хүртэл амьдарсан юм бэ гэмээр ажилгүй. Ажилгүй гэхэд дэндүү цагаан гартай, заваан байх дуртай, замбараагүй хүн.   Аяга тавагны шүүгээнд нүүр гарын савангаа хийнэ, хоол хийж чадахгүй жонхуу хутгачихна.  Гурилаа шингэн зуурна,  бууз хуушуур чимхэж чадахгүй гурлыг нь бөөгнөрүүлээд хаячихна.

Нэгэнт хийж чадахгүй байгаа хүнээр юм хийлгээд яахав гэж бодоод би бүх баяраар л ганцаараа  баярын ширээний бүх юмыг хийдэг.  Тэгэх бүрт миний уур хүрдэг.  Уг нь өдий насны хүн надад заах ёстой байтал заах нь битгий хэл заалгаж байгаа хүнийг яах вэ?  Би ч юм хэлдэггүй л дээ.  Бас заагаад байдаггүй юмаа. Ажлаасаа ядарч ирээд л галт тогоотой зууралдана, баяраар гоё сайхан байна гэсэн ойлголт ч мартагдаж байх шиг байна.

Гол нь тэвчих хэцүү байнаа.  Нөхөртөө ямар ийм асуудлыг хэлж  санааг нь зовоолтой нь биш.  

Хадам ээждээ бүхнийг заагаад байлтай нь биш. Өөрөө тэвчээд байлтай нь биш.  Яах вэ ээ бүүр? Тэвчихэд бэрх байна шүү.