Намайг О. гэдэг. Би одоо хувийн байгууллагад ажилладаг 25-тай ганц бие эмэгтэй. Сүүлийн үед нэг залууд татагдаад бодоод л байх болсон юм. Ажлын шугамаар уулзах ажил гарч бид 2 нэлээн зүйлийн талаар ярьж суулаа. Цаг нэлээн орой болсон тул тэр намайг гэрт минь хүргэж өгөхөөр болсон юм. Ингээд би гэрийнхээ гадаа буух гэтэл тэр намайг үнссэн. Би ч өөрөө тийм зүйл болсонд их гайхаж байгаа.  Тэгснээ би эхнэр хүүхэдтэй гэлээ. Би ч түүний хуруундаа зүүсэн бөгжнөөс гадарласан л даа. Цаашдаа уулзаж байна гэнэ. Би одоо яах уу? түүнтэй уулзахыг маш их хүсч байна. Гэхдээ сайн татагдаж байгаа гэдгээ мэдэгдэхийг хүсэхгүй байна. гэр бүлтэй хүнтэй харилцаа тогтоох нь буруу л байх даа.