Сайн байна уу. Зөвлөгөө авах гэсэн юм. Би одоо яг галзуу солиотой хүн шиг байдаг боллоо. Өөрийгөө ч бүр сүүлдээ ойлгохоо болиод бүгдийг нь хаяад явчмаар санагдаад байх боллоо. Намайг жирэмсэн байхад манай нөхөр их гадуур хонож намайг их л зовоодог байсан юм. Тэгээд би төрчихөөд 5 хонож байхад дахиад л гадуур хоносон. Би ч байдгаараа нус нулимстайгаа хутгалдаж монголруу залгаж ааваасаа онгоцны мөнгө аваад хүүхдээ нэг сартай байхад нь монголд ирсэн л дээ.

Гэтэл нөгөөх чинь хайртай дуртай гээд би 3 сар болоод хүүхдээ хадамд үлдээгээд очсон чинь намайг ирхээс хэдхэн хоногийн өмнө бас хүүхэн гэр оронд минь авчраад хоночихсон байсан. Би одоо яг л нэг мэдрэл муутай хүн шиг юм юмнаас залхсан хүн болчихоод байна. одоо нөхрөө монголруу хүүхэдтэйгээ явуулах гэж байгаа. Явуулчихаад тэр чигтээ сална гэсэн бодолтой байгаа. Би оюутан болохоор сургуулиа хаяаад хүүхдээ аваад монгол явах хайран санагдаад байгаа юм л даа .Тэгээд миний энэ байдал дээр болох болов уу, би гэнэт байж байгаад тэр явдал бодогдоод нөхрөө барьж аваад цохих эсвэл гарт тааралдсанаа шидэх бас хэлэх хэлэхгүйгээр доромжилдог болчихсон. Нэг ёсондоо бүр сэтгэцийн өвчтэй болчихсон гэхүүдээ. Гадаадад байдаг болхоор сэтгэл зүйчид очлоо ч 100хувь ойлголцохгүй болохоор очдоггүй юм. Над шиг байдалд орж байсан хүмүүс байвал чин сэтгэлийн зөвлөгөө өгөөрэй. Баярлалаа