Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Алтайн өвөр говь болон зүүн зүгийн нутгаар 29-34 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 33-38 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 24-26 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.