Би найз бүсгүйтэйгээ таардаггүй юм. Яахав эмэгтэй хүн гуйгаад байхаар хэцүү санагдаад эхэндээ зөвшөөрөөд үерхсэн. Гэтэл одоо бүүр унтаж хэвтэе 2-улаа гэрлэе гэх боллоо. Бид 2-ын байдал үерхээд байгаа юм шиг үгүй ч юм шиг тийм сонин харилцаатай байдаг. Яагаад ч юм би түүнд сэтгэлгүй болохоор хөндий. Тэгээд би хүний хүүхдийг зовоож байхаар гээд салах гэхээр салахгүй зууралдаад байгаад байх юм.

Харин би саяхнаас өөр нэгэн бүсгүйд татагдаж эхлээд байдаг. Гэтэл энэ бүсгүй салахгүй юм. Өөрт нь үнэн байдлыг хэлээд байхад л ойлгохгүй. Ирээд л байна. Найзуудтайгаа хамт байхад хүртэл олоод л хүргээд ирэх нь үнэхээр төвөгтэй юм. Яах уу би яаж салах вэ?