Танай хамт олонд энэ өдрийн мэнд хүргье. Би хүмүүсийн нийтэлсэн захидлыг байнга уншдаг бас хүмүүсийн бичсэн сэтгэгдэлийг бас уншиж өөртөө хэрэгтэй тусламжаа авдаг байлаа.

Гэвч би ингээд өөрийгөө захидал бичнэ гэж төсөөлж ч байсангүй. Намайг Б гэдэг 26 настай эхнэр 2 хүүхэдтэй хувийн компанид ерөнхий инженер хийдэг боломжийн цалин авчихдаг уул нь дажгүй л амьдардаг. Асуудал би архи ууж тамхи татдаггүй бас хүүхэнтэй унтаж эхнэрээ араар нь тавиж байгаагүй хаяа нэг найз нартайгаа пиво ууж суудаг гэхдээ шөнийн 12 цагаас хэтэрч байгаагүй ажлаа нэгч удаа цалгардуулж байгаагүй.

Энэнээс болж эхнэр бид  2 салах сарних дээрээ болчоод байна. Миний бодол болхоор залуу  насан дээрээ овоо хэдэн төгрөг олчуул насны эцэст бодож санах юмгүй сайхан амьдрана гэж бодож ажилдаа ихэнх цагаа гаргаж гэр бүлдээ цаг зав гаргаж чадахгүй үе байх юм энэ байдлаас болоод эхнэр уурладаг болж, байснаас байгаагүй нь дээр байна салая гэх боллоо уул нь би гэр бүлийнхээ төлөө л гэж ажиллаж байна гэж бодох юм тэгтэл эсрэгээрэй болчоод байна надад яахыг минь хэлээд зөвөлгөө өгөөч.