Энэ удаагийн Энэ удаагийн “Mobile news”-ээр “Эмоци” продакшны жүжигчин С.Тэмүүжинтэй холбогдож “Тэмка шинэ хайртай учирсан уу?”   гэсэн мэдээллийн тодруулгыг авсанаа уншигчидаа хүргэе

Дээрхи мэдээлэл нь ямар ч ор үндэслэлгүй мэдээлэл байна лээ. Надтай хамт зураг дээр байгаа эмэгтэй бол “Эмоци” хэмээх манай шинэ хамтлагийн гишүүн охин байгаа юм. МҮОНТ-ийн “Амьдралд тавтай морил” хэмээх олон ангит кинонд тоглож байсан Ариунаа гэдэг охин. Бид хамтлагаараа рекламны зураг авалт хийлгээд явж байхад л зураг дарчихаад тэрнийгээ мэдээ болгоод цацсан байна лээ. Түүнчлэн Манай гэр бүлийг тун удахгүй ихэр хүүхэдтэй болно гэсэн мэдээлэл бас цацагдсан байгаа. Тэр бас огт худал мэдээлэл шүү. Бид шинэ уран бүтээлийн ажил гээд тун завгүй явна. Тун удахгүй та бүхэндээ  “Эмоци” хамтлагийн шинэ уран бүтээлүүд хүрч эхэлнэ. Хамгийн эхний та бүхэнд хүрэх бүтээл бол шинэ клип байгаа өнөөдрөөс эхэлж цацагдаж эхэлнэ хэмээлээ.