Өчигдөр 12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт гүүрэн дээрээс эрэгтэй хүн үсэрлээ гэсэн дуудлага ЦЕГ-т иржээ. Хэргийн газар очиход 21 настай О нь амиа егүүтгэхээр Энх тайвны гүүрэн дээрээс үсэрсэн аж. Тэрээр одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.