Энэ сайтын зөвлөгөө булангийн уншигч нарт өөрт тохиолдсон зүйлээ бичихийг хүслээ.  Хүнтэй суугаагүй ганц бие. Гэхдээ нас маань нэлээд явчихлаа. Дажгүй залуутай амьдрал зохиох мөрөөдэлтэй. Надтай уулзаж учрах гэсэн залуус олон байдаг ч миний цензурт нэг их хүрэхгүй юм. Гэтэл нэг залуу бараг намайг 4 жил гуйж араас гүйлээ. Түүнийг миний эргэн тойрныхон сайн залуу, чамд ахиж ийм залуу олдохгүй шүү гээд л зөвлөв. Би гэж хүн тэгээд нас минь явлаа даа гээд л бодож үзээд амьдралаа бодьё гэж шийдлээ. Тэгээд нэг өдөр нөгөө залуу маань надад "би чамайг харж 4 жилийн амьдралаа үрлээ. чи үгүй гэвэл би амьдралаа бодьё гэсэн юм. Би ч бардам эхэмсэг болохоороо "хүүе ээ би л лав чамд намайг хүлээ гэж хэлээгүй байх аа. чиний амьдрал зохих эсэх нь надад огтоос хамаагүй" гэчихсэн. За тэгээд би гэж хүн тэгж хэлснээ ч мартчихсан. Нас ч явлаа. ерөөсөө амьдралаа бодьё гээд шийдтэл тэр залууг маань миний сайн найз аль хэдийнээ дэгээдээд орондоо оруулсчихсан байсан юм. 

Тэгээд энэ тухайгаа надад хүнээр хэлүүлсэн. Тэр залууд хичнээн хайртайгаа аль хэдийнээ бүхнээ зориулсан энэ тэр гээд. Уг нь надад бол тэр залуу шиг новшийн залуу ерөөсөө л байхгүй гээд байсан ганц хүн маань өөрөө тэр залуутай суух гээд аргаа барж байжээ. Эмэгтэй хүн уг нь өрөвдөлтэй юм байна лээ.

Гэвч тэр залуу нь надад хайртай хэвээрээ, өөрийгөө алдаа хийсэн гэж үзсэн бололтой, нөгөө хүүхэн нь тогоо шиг том гэдэстэй байхад л "чин надад зөвшөөрчих, 2-улаа өөр улс руу дүрвэе би бүхнийг хийж чадна" гэдэг байв. Эмэгтэй хүн болохоор их өрөвч тэр эмэгтэй өрөвдсөн.

 Ингээд би гэж хүн ганц бие гозойж явсаар өөрийн ханхүүтэйгээ учирсан. Зүрх сэтгэл минь энэ миний өдий олон жил хүлээсэн тэр хүн байна гэдгийг мэдрүүлсэн. Бид 2 ханилаад хөөрхөн хүүхэдтэй болж сэтгэл дүүрэн сайхан амьдарч байна. Ер нь хүн өөрөө үйлийн үрээ суулгаж байдаг гэдэг. Хүний нөхөр залууг булаасан ч юм уу хэн нэгнийг гомдоож явсан бол бурхан тэнгэр надад энэ амьдралыг хайрлахгүй байсан байх гэж боддог. Тийм болохоор ганцаардал гэгчийг зугтааж хайргүй хүнтэйгээ суух, бусдын нөхрийг булаах нь чамд тийм ч аз жаргал авчирахгүй.