"Sound of kiss" хамтлагийн дуучин, жүжигчин Золзаяа "Boom town" хамтлагийн дуучин, УДЭТ-ын жүжигчин Б.Тамиртай гэр бүл болж, хөөрхөн охинтой болсон ч тэдний хамтын амьдрал бүтээгүй 2 тийш болсон.

Залуу үеийн төлөөлөл болсон сайхан хос гэж тэднийг анх хүмүүс сайнаар ярьж байсан ч тэд хүмүүсийн итгэлийг алдан хуучин нөхөр Тамир нь саяхан өгсөн ярилцлагадаа найз охинтой болсон гэдгээ хэлсэн билээ. Харин Золоогийн хувьд тэрээр одоо ганц бие байгаа бөгөөд хамгийн сүүлийн уран бүтээл гэвэл "Хувь тавилангийн ээдрээ" олон ангит кинонд тоглосон юм.