Би одоо 29-настай залуу. Найз бүсгүйтэй. Бид 2 харьцаанд ороод удаагүй байгаа л даа. Тэрнээс хойш найз бүсгүй маань надтай нэг их юм ярихгүй байснаа саяхан нэг ам зөрөлдсөн чинь намайг жижиг эрхтэнтэй банди гэсэн. Би ч тоглож байгаа юм байх гэж бодсон чинь үнэн байжээ. Намайг чи надтай сууна гэж бодож байвал эрхтнээ томруул орчин үед вазелин шахуулдаг залуус олон болсон. Энэ чинь нэг төрлийн гоо сайхандаа анхаарч буй нэг хэлбэр гэсэн. Одоо би яах вэ. Түүнд үнэхээр их хайртай. Ингэж яваад суулаа гэхэд тэр намайг араар тавьж өөр хүнтэй явах вий гэхээс айж байна. Магадгүй жижиг эрхтэн маань мэргэжилтэй минь холбоотой байх аа. Манай ажлын ах нар тэгж яриад байдаг. Олон жил ажлаад ирэхээр чадваргүй болж үргүй болдог гэсэн. Уурхайд тэсэлгээчин хийдэг юм л даа. Та бүхэн туслаарай. Элдэв зүйл ярьж доромжлохгүй байвал сайн байна.