Надад зөвлөгөө өгөөч. Би одоо 25 настай миний хань 30- настай. Би ханьтайгаа 18 настай байхдаа суусан. Бид 2 гурван хүүхэдтэй. Хүнтэй суугаад зөвхөн амьдралын төлөө л зүтгэсэн надад шоудалт зугаацах үеүүд ганц ч удаа тохиож байгаагүй. Бид 2 хоосон ханилаад 6 жил зүтгэсний эцэст амьдрал хөл дээрээ тогтсон. Төрийн албан хаагч болохоор ажлынхаа хажуугаар бизнес эрхэлдэг. Боломжийн амьдралтай байна.

 Харин бид 2-т гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гээч зүйл огт байхгүй болчихоод байна. Үүнээс залхаад шоу цэнгээн хөөцөлдөж боллоо. Бас өөр залуутай ч харилцаанд орж уулздаг болсон. Би өөрийгөө буруу алхам хийж байгаа гэдгээ мэддэг ч одоогийн энэ зугаа цэнгэл надад баяр баясал авч ирээд байгаа. Өмнө хамаг залуу насаа гэрийн эзэгтэйгээр боомилж, ингэж яваагүй болохоор. Би ойрхон 3 төрсөн болохоор тэр ч юм уу нөхрөөсөө огт таашаал авахаа больсон. Энэ нь надад маш хэцүү байна. Босгосон амьдралаа нураахыг хүсэхгүй байна. Тйим болохоор яг юу хийж энэ байдлыг зогсоохыг хэлээд өгч гэж та бүгдээс гуйя.