"Wall Street" сонин авлигаараа тэргүүлдэг орнуудыг жагсаахад манай улс хоёрдугаарт оржээ.  Иргэдийн санал асуулгаар үнэлсэн энэ жагсаалтыг Африкийн Либер улс тэргүүлсэн байна.

Дэлхийн авлигын барометр гэсэн уг судалгааг Олон улсын ил тод байдал байгууллагаас хийдэг юм байна. Энэ удаагийн судалгааг 107 оронд явуулжээ. Монголоос судалгаанд оролцогчдын 77 хувь нь төрийн албан хаагчид авлигын хэрэг холбогддог, мөн 66 хувь нь цагдаа нар авлига авдаг гэсэн байна. Энэ жагсаалтын эхний есөн улсад Либер, Монгол, Венесуэл, Зимбабве, Мексик, Парагвай, ОХУ, Нигер, Замби оржээ.