“Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй зам, уулзварын нэг болох Хан-Уул дүүргийн арын замын зорчих хэсгийг түр хаахаар боллоо. Тодруулбал, Чингисийн өргөн чөлөө, NTV телевизийн арын уулзвараас “Атар Өргөө” ХК хүртэлх замыг өргөтгөж, хатуу хучилт хийх тул энэ сарын 18-наас 21-ний өдрийн 06.00 цаг хүртэл зорчих хэсгийг түр хаагаад байна. Иймд тухайн чиглэлд тээврийн хэрэгслээр зорчигчид нээлттэй замуудыг сонгон зорчино уу.

 

 

02

03

04

05

06

08