Саяхан шинэ цомгоо гарган нээлтээ хийсэн Никитон хамтлагийн Батчулуун буюу Баачка шинэ уран бүтээлээ багагүй сайн сурталчилсан билээ.

Тэрээр хэвлэлийн хурал зарлан “Үүлэн үст” цомгийн талаараа мэдээлэл хийхийн зэрэгцээ өөрийн хамтрагч нартай хамт сууж байлаа. Энэ үед сонирхол татах хүн бол түүний залуухан эхнэр байв. Энэ хос оны өмнөхөн бүл нэмж, бяцхан охинтой болсон юм. Баачкагийн хувьд өмнө нь амьдрал зохиосон ч бүтээгүй 2 тийш болсон.

Харин энэ удаад тэрээр өөрөөс нэлээд дүү Энхтуяа гэх эмэгтэйг гэргийгээрээ сонгосон Mongol Costumes төвийн загвар өмсөгч, “Мисс Монголиа-2009” наадмын дэд байрын шагнал хүртэж байсан авъяаслаг бүсгүй юм.

Харин энэ удаагийн Mobile Photo буланд Баачкаагийн халамжит хань түүний шинэ цомгийн нээлтэд хэрхэн ирсэн болохыг гэрэл зургийн дуранд буулгалаа.