Ц.Бат инженерийг жиргээнийх нь төлөө 100 хоног хорих ялыг оноосон. Тодруулбал,  Дүүргийн 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Батад  холбогдох эрүүгийн хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс  хэлэлцээд шүүгдэгч  Ц.Батад 100 хоног баривчлах ял шийтгэл оноосон юм.

Түүнийг  МИАТ ХК-ний Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа буюу 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд цахим сүлжээ болох твиттер хуудсаар Монгол Улсын Зам тээврийн сайд А.Гансүхийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан гэх үндэслэлээр ялалсан.

Ц.Бат өнгөрсөн тавдугаар сард дүүргийн прокурорт хүсэлт гаргасан байна. Түүний гаргасан хүсэлтийг бүрэн эхээр нь хүргье.